АНУ-д зохион байгуулагдаж буй Дэлхийн хараагүйчүүдийн II наадамд 70 гаруй орны тамирчид оролцож байна. Паралимпийн оноо олгох энэхүү тэмцээний жүдо бөхийн төрөл эхэлж, жин жингийн медалийн эзэд тодорч эхэллээ.
Энэ удаагийн Дэлхийн аваргын тэмцээнд пара жүдо бөхийн зургаан тамирчин дасгалжуулагч Д.Нарантуяа, Б.Төрмөнх нарын удирдлага дор оролцож эх орноо төлөөлөн барилдаж байгаа юм.
Тэмцээний ээгтэйчүүдийн 66 кг-ийн жинд барилдсан А.Мөнхбат /В3 ангилал/ дөрвөн барилдаан хийж өөрийн жиндээ түрүүлсэн байна. Тэрбээр Испани, АНУ, Укрианы тамирчдыг ялж Дэлхийн аварга болжээ.
Мөн тус жинд барилдсан Г.Чулуунсүх Казахстаны Турумбетов Азаматад ялагдан тэмцээнээ дуусгасан бол 60 кг-ийн жинд барилдсан С.Ядамдорж /В3/ шагналт долдугаар байрыг эзэлжээ.
Жүдо бөхийн тэмцээний хоёр дахь өдөр буюу өнөөдөр эрэгтэйчүүдийн 90 кг-д Б.Баттөгс, эмэгтэйчүүдийн +70 кг-д Н.Алтанцэцэг нар барилдахаар болжээ.