Лууван нь өдөр тутам идэх ёстой хүнсний жагсаалтад зайлшгүй байх ёстой. Лууванд байдаг А аминдэм болон каротин нь нүдний харааг сайжруулна.
Мөн хүний биед шууд шингэж маш их энерги өгдөг, цагаан сахар шиг хорт нөлөө үзүүлдэггүй тодорхой хэмжээний сахар лууванд агуулагддаг. Таны дархлааны систем өвчинтэй тэмцэх хүчтэй болж, таныг эрүүл саруул, хүчирхэг байлгахад лууван тус болдог.
Их хэмжээний лууванг, ялангуяа түүхийгээр хэрэглэх нь хорт хавдар, астма, ханиад томуу, халдварт өвчин зэргээс сэргийлэхэд тус болдог нь батлагджээ.
Луувангийн шүүс нь тамир тэнхээг сэргээх хүчин чадалтай бөгөөд гэдсэнд ялзрал явагдахаас сэргийлдэг.
Эх сурвалж: Solongonews.mn