Украйны шигшээ багийн дасгалжуулагчаар 39 настай А.Шевченко томилогдлоо. Шинэ дасгалжуулагчтай болсон талаарх мэдээллийг Украйны хөлбөмбөгийн холбооны ерөнхийлөгч А.Павелко баасан гарагт хэвлэлийн бага хурлаар мэдэгджээ. Украйны баатар хэмээх хүндэтгэлийг хүлээсэн Европын шилдэг хөлбөмбөгчин А.Шевченко энэ оноос шигшээ багийнхаа дасгалжуулагчийн албанд туслах дасгалжуулагчаар ажиллаж байсан бөгөөд ийнхүү шигшээ багийнхаа ахлах дасгалжуулагчаар томилогдож байна.
Украйны шигшээ баг хэдхэн хоногийн өмнө өндөрлөсөн Европын АШТ-нд С хэсэгт багтсан ч ганц ч хожил авч чадалгүй тэмцээнээ өндөрлүүлсэн. Ингэснээр шигшээ багийн дасгалжуулагч М.Фоменко цаашид албандаа үлдэх эсэх нь эргэлзээтэй болоод байсан. Ямартаа ч 4 жил Украйны шигшээ багийг удирдсан хуучнаар Зөвлөлтийн хөлбөмбөгчин асан М.Фоменко ажлаа хүлээлгэн өглөө. Гэхдээ М.Фоменко Украйны шигшээ багийг удирдахдаа 64.8%-н ялалт байгуулж байжээ.