Баянзүрх дүүргийн газрын албаны
дарга Б гэгч БНХАУ-ын иргэн Л-ээс 200 гаруй сая төгрөгийн авлига авч байгаад
үйлдэл дээрээ баригдсан тухай эх сурвалж мэдээлж байна.
Тодруулбал, Эрүүгийн
цагдаагийн газрын Эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсийн албан хаагчид Б,
Л нарыг наймаалцаж байх үед нь илрүүлж, улмаар Б-г саатуулаад байгаа аж.
Цагдаагийн албан хаагчид Б-ийн холбогдох бичиг баримт, авлигад авсан бэлэн
мөнгийг хураан авчээ.
Б нь өөрийн удирдлага дор ажиллах Б,
Ч, П нартай үгсэн иргэдийн цахим үнэмлэхийг ашиглан БНХАУ-ын иргэн Л-д Баянзүрх
дүүргийн Их цуурайтын аманд газар эзэмших эрхийн гэрчилгээ олгосон байна.