Баян-Өлгий аймгийн Эрүүл мэндийн төвд хоёр иргэн тарваган тахал туссан болох нь тогтоогдож тэднийг цуг мах идсэн гурван иргэний нь хамт тусгаарлан эмчилж байгаа болохыг бид мэдээлсэн. Тэднийг тарваган тахал туссан болохыг аймгийн эрүүл мэндийн төвийн Тархвар судлалын тасаг тогтоосон бөгөөд бусад гурван хүнийг мөн шинжилгээнд хамруулжээ.
Уг сэжигтэй тохиолдлоос дээжилсэн сорьцод молекул биологи, ийлдэс судлал, хурдавчилсан тестийн шинжилгээг хийж, лабораторийн шинжилгээгээ хийсэн бөгөөд өнөөдөр гарсан эмнэлзүй болон лабораторийн шинжилгээгээр тэднийг тарваган тахал туссан эсэхийг үгүйсгэсэн хариу гарчээ. Ийнхүү Баян-Өлгий аймагт тарваган тахал гараагүй болохыг мэдэгдлээ.