Олон улсын олимпын хороо 18-нд Лосанд мэдэгдэл хийж, 2016 оны Рио Де Жанейрогийн Олимпод оролцох Оросын багт түр хориг тавина гэжээ. Олон улсын олимпын хороо дэлхийн сэргээшийн эсрэг байгууллагын бие даасан шалгалтын хэсгийн мөн өдөр Оросын сэргээшийн асуудлаар хийсэн шалгалтын тайланг үндэслэн дээрх мэдэгдлээ хийсэн юм.
Мэдэгдэлд: Олон улсын олимпын хороо дэлхийн сэргээшийн эсрэг байгууллагын шалгалтын тайланг хүлээж авсан бөгөөд уг тайланд дурдсан бодит заалдлагыг, ялангуяа Оросын спортын яамыг заалдсан заалдлагыг нарийн судалж үзлээ. Олон улсын олимпын хороо 19-нд теле хурал хуралдуулж, энэ хэргийн талаар зөвшилцөж шийдвэр гаргах болно. Үүнд 2016 оны Рио Де Жанейрогийн олипын наадамд оролцох Оросын багт авах түр хориг арга хэмжээ багтаж байна гэжээ.
Олон улсын олимпын хорооны дарга Томас Бах: Энэ тайлангаас үзвэл, Оросын үйлдэл спортын шударга байдал, Олимпын наадамд урьд байгаагүй цохилт боллоо. Олон улсын олимпын хороо хэрэгт холбогдсон хувь хүн болон байгууллагад хамгийн хатуу арга хэмжээ авах болно гэжээ.