хэрээр төрийн болоод хувийн хэвшлийн ажил удааширч, зогсонги байдалд ороод буй
гэж ярьж бичицгээж байна. Гэвч энэ хугацаанд хийсэн ажилдаа эзэн болж, ажлынх нь
үр дүн өсөлтийн графикаар хэмжигдэж буй төрийн байгууллагууд цөөнгүй байна. Тэд төрийн хямрал, эдийн засгийн
хүндрэлийг үл ажрах ажилдаа идэвх зүтгэл гаргаснаар ганцхан жилийн хугацаанд үр
дүнтэй, орлоготой ажиллаж чадсан жишээ байна.
Тухайлбал, Монгол Улсын геологийн
төв лаборатори өнгөрсөн нэг жилийн хугацаанд орлогоо өсгөж, хамт олон нь
амжилтаараа бахархаж сууна. Тус төвийн даргаар Н.Тэгшбаяр жил гаруйн хугацаанд
ажиллаж байна. Түүнийг ажлаа авсанаас хойш төв лабораторийн орлого хэрхэн өссөнийг доорх графикаас харж болно. Энэ бол салбараа мэддэг мэргэшсэн төрийн менежерийн богино хугацаанд гаргах амжилт юм.
Ажилдаа эзэн болж чаддаг, эхлүүлсэн
ажлынхаа үр дүнг хардаг ийм л чадвартай боловсон хүчин манай төрд ус агаар мэт
хэрэгтэй болсон цаг. Ер нь мэргэжлийн
Засгийн газрын хөдөлгөх хүч нь чадварлаг, хүлээн авсан ажлаа мэргэжлийн түвшинд
гүйцэтгэдэг ийм залуусаас бүрдсэн баг юм. Гэхдээ Н.Тэгшбаяр нь Ардчилсан намынх. Тэгэхээр түүнийг солих нь тодорхой биз. Харин нь оронд мэргэжлийн, өмнө нь хийж бүтээсэн, амжилттай яваа ажлуудыг нураачихааргүй хүн ирээсэй билээ хэмээн Төв лабораторийн хамт олон битүүхэн хүсэмжилж сууна. Н.Тэгшбаяр ч өөрийн цахим хуудаснаа \”Хааны албан халаатай, эзний алба ээлжтэй\” хэмээн бичсэн байгааг харахад халаа сэлгээ хийгдэх нь бололтой.
Амар