Би жирэмсэн болчихоод, нөхөртэйгөө эход үзүүлэх гээд хамт явлаа. Эмчийн өрөөнд ороод л сууж байтал эмч:
– Ихрийн удамтай юу, энэ тэр.. гээд л асууж байна…
Нөхөр бид хоёр дэлгэц уруу хараад л баяр хөөртэй хүмүүс.
Тэгсэн эмч:
– Хоёр эсийн ихэр байна.. гээд л цааш нь юм яриад л. Үзлэг дууслаа. Би ч босоод гутлаа өмсөөд сууж байсан манай хүн хөл уруу зөөлхөн өшиглөх маягтай дуудаж байна.
– Яасан? гэсэн чинь,
– Нэг нь хэний хүүхэд юм? гэнэ..
Би ч шоконд ороод л:
– Юу яриад байгаа юм, эмч ээ, хоёр эсийн гэдэг чинь юу гэсэн үг вэ? гэсэн чинь
– Юу байх вэ дээ, эрэгтэй эмэгтэй хоёр л байхгүй юу гэж байна.
Хаалга “тор” гээд л хаагдаад, нөхөр ичээд л гараад гүйчихсэн.
Эрчүүд заримдаа юмыг шууд утгаар нь ойлгоно шүү, нээрээн.
Сараа /facebook/