Өглөө сэрсэн чинь хийморь маань 87% байна. Гэрээ цэвэрлээд хогоо асгатал 56% болж буурлаа. Юу ч хийхгүй зүгээр суухаар яадаг юм бол гээд цаг орчим суутал 10 минут тутамд 2%-иар багасаад байхаар нь гайхаад хартал өмдөө газар тавьчихсан байж. Тэлээ нь газар хүрсэн гэсэн үг! Хийморь 44%.
Туршилт хийхээр шийдэж нар луу 30 секунд ширттэл 66% болтлоо өслөө. Гэвч сохрох шахав.
Өчигдөр баасан гараг байсан тул толгой жоохон өвдөж байна. Эхнэрээрээ толгойгоо бариултал шууд 50 хувь хийморь алга болдог юм байна. 33%. Гайхаад элдэв ном судар хартал тэргүүндээ эмэгтэй хүний гар хүргэдэггүй юм байна шүү дээ.
Шүршүүрт орчихоод хумсаа автал ухаан алдах гэж байна. Хагас сайн өдөр хумсаа авчихаж. Хийморь 10-хан хувь!!!
Нэгэнт хийморьгүй болсон тул уснаас гарах гэж байгаад халтираад шагайгаа мулталчихлаа. Шагайгаа хартал ямаа буусан байна.
Шилийн богд орохоос өөр гарц алгадаа… Хиймороо гэж!