Улсын хэмжээнд энэ оны эхний 6 сарын байдлаар 38689 эх амаржжээ. Энэ нь өмнөх оны мөн үеийнхээс 1333 буюу 3.3 хувиар буурсан үзүүлэлт юм. Харин өнгөрөгч 6 дугаар сарын байдлаар 6625 эх амаржиж, 6651 хүүхэд төрсөн нь өмнөх оны мөн үеэс амаржсан эхийн тоо 116 буюу 1.7 хувиар, шинээр мэндэлсэн хүүхэд 108 буюу 1.6 хувиар тус тус буурсан үзүүлэлт болсон байна.