Эрчим хүчний сайд асан М.Сономпилд холбогдох хавтаст хэргийг Нийслэлийн прокурорын газарт хянаж дуусчээ. Түүнийг Эрчим хүчний яамнаас зарласан худалдан авах ажиллагаа, тендер, “Амгалан” дулааны цахилгаан станц болон уг станцын санхүүжилттэй холбоотой асуудалтай холбогдуулан яллагдагчаар татсан юм.
М.Сономпилийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 263 дугаар зүйлийн 263.2, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Төрийн албан тушаалтан албаны эрх мэдэл буюу албан тушаалын байдлаа урвуулан ашигласан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хавтаст эрүүгийн хэргийг Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шилжүүлжээ. Тэгвэл энэхүү шүүх хурал маргааш буюу энэ сарын 24-ны өдөр 11.00 цагт хэмээн товлогджээ.