Нийслэлийн төрийн өмчийн цэцэрлэгт шинээр элсэх, үргэлжлүүлэн суралцах хүүхдийн бүртгэлийн үйл ажиллагааг өнгөрсөн сарын 22-ны өдрөөс эхлэн энэ сарын 22-ны өдрийг дуустал цахим хэлбэрээр явагдана.
Үүний дараа “Цахим элсэлт”-ийн үйл ажиллагаа энэ сарын 23-ны БААСАН гарагт нийслэлийн хэмжээнд явагдана. Шинээр элсэх хүүхдийн бүртгэлийн тоо нь хяналтын тооноос хэтэрсэн тохиолдолд тухайн цэцэрлэгийн элсэлтийн комис систем дээр санамсаргүй түүврийн аргаар “Цахим элсэлт”-ийн үйл ажиллагааг иргэд, эцэг эхчүүдэд нээлттэйгээр зохион байгуулна.
Өмнөх хичээлийн жилд төрийн өмчийн цэцэрлэгт хамрагдаж байсан хүүхдийн бүртгэлийг цахимаар баталгаажуулах шаардлагаггүй бөгөөд энэ сарын 26-28-ны өдрийн хооронд цэцэрлэг дээрээ очиж гэрээгээ байгуулах юм.