Энэ жилийн \”Алдрын од”-ын эзнээр Харанга хамтлаг тодорсон. \”Алдрын од” шагналын эзэн болсон Харанга хамтлагт хүндэтгэл үзүүлэх шоу тоглолт 7 дугаар сарын 30-нд Их эзэн Чингис хааны нэрэмжит талбайд болно. Энэ тоглолтын тухай бид Нийслэлийн Соёл урлагийн газрын дарга Б.Батцэнгэлээс тодрууллаа.
–Харанга хамтлагын гишүүдэд \”Алдрын од” одонг нь хэзээ зүүж өгөх вэ?
-\”Алдрын од” одонгоор шагнах үйл ажиллагаа нь \”Найрсаг Улаанбаатар” хөтөлбөрийн хүрээнд зохион байгуулж байгаа томоохон арга хэмжээнүүдийн нэг. Монголын pок попын хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулсан хамтлаг, дуучдыг алдаршуулж \”Алдрын Од” одонгоор шагнах нь Монголын рок попын урлаг болоод уран бүтээлчдэд үзүүлж буй маш том дэмжлэг юм. Бид \”Алдрын Од” одонгоо очир эрдэнэ хэлбэртэйгээр бүтээж байгаа. Харанга хамтлагт \”Алдрын од” гардуулах ёслол 7 дугаар сарын 30-ны өдөр болно. Энэ өдөр 13:00 цагт Харанга хамтлагын \”Алдрын од” дурсгалын самбарыг Соёлын төв өргөөний урд байршуулж, хамтлагын гишүүдэд \”Алдрын Од” одонг нийслэлийн удирдлагууд зүүж өгнө. Орой нь 21:00 цагаас Харанга хамтлагт хүндэтгэл үзүүлэх шоу тоглолт болно.
Толголтод ямар уран бүтээлчид оролцох вэ?
– Тоглолтыг Нийслэлийн Соёл урлагийн газар хариуцан зохион байгуулж байна. Тоглолтын Ерөнхий найруулагчаар хөгжмийн зохиолч, хөгжмийн найруулагч, продюсер Н.Халиун ажиллана. Тоглолтын үеэр Харанга хамтлаг өөрсдийн сор болсон уран бүтээлүүдээ толилуулахаас гадна рок попын бүх одод Харанга хамтлагт хүндэтгэл үзүүлж тоглолтод оролцоно. Ер нь бид энэхүү шоу тоглолтыг маш олон гэнэтийн бэлгээр дүүрэн байлгахаар ажиллаж байна. Тиймээс 7 дугаар сарын 30-ны орой болох шоу тоглолтод ирж, жинхэнэ амьд хөгжмийг мэдрэхийг нийслэлийн иргэдээсээ хүсье.