Налайх чиглэлийн түр замын нөхцөл байдал хүндэрсний улмаас түр хаажээ.
Учир нь өчигдөр орсон хүчтэй борооны улмаас замын хэсгүүд эвдэрч, зорчиход хүнд болоод байгаа юм. Тиймээс болзошгүй аюул ослоос сэргийлэн тус замын нөхөн сэргээлт хийгдтэл түр замыг хааж байгаа юм.
Ойрын өдрүүдэд бороо үргэлжлэн орох тул болзошгүй үер ус, аянга цахилгаан, нөөлөг салхины аюулаас сэрэмжтэй байхыг онцгой байдлын албанаас сэрэмжлүүлж байна.
Эх сурвалж: Нийслэлийн Авто замын хөгжлийн газар