Онцгой байдлын ерөнхий газрын даргын 2016 оны 07дугаар сарын 19-ны Б/443 тоот тушаалаар Баян-Өлгий аймгийн Онцгой байдлын газрын дарга, гамшгаас хамгаалах улсын хяналтын ахлах байцаагчаар дэд хурандаа С.Пүрэвсамданг, тус газрын орлогч, урьдчилан сэргийлэх тасгийн даргаар хошууч Б.Анхбаярыг томиллоо.
Дэд хурандаа С.Пүрэвсамдан нь БХИС-ийг Инженерийн цэргийн команд тактикийн офицер, зам гүүрийн барилгын машин механизмын инженер мэргэжлээр төгссөн. Төрийн удирдлагын магистр. Зэвсэгт хүчний 256-р ангид салаан захирагч, 122-р ангид салбарын захирагч, Гамшгаас хамгаалах тусгай ангид инженерийн бэлтгэлийн багш, Аврах тусгай ангид штабын орлогч, ахлах мэргэжилтэн, Бэлэн байдал хариуцсан мэргэжилтэн, Говь-Алтай аймгийн ОБХ-ийн дарга хийж байсан ажлын туршлагатай. Улмаар ОХУ-ын Иргэний хамгаалалтын академийг Цэргийн удирдлагын магистраар төгсөж ирээд, ийнхүү Баян-Өлгий аймгийн ОБГ-ын даргаар томилогдож байгаа юм.
Харин хошууч Б.Анхбаярын хувьд Цагдаагийн академийг Эрх-зүйч, галын албаны мэргэжилтнээр төгссөн. 2016 онд ОХУ-ын ГЭАА-ийг Галын инженер мэргэжлээр дүүргэсэн. Хэнтий аймгийн ГТТХ-ийн Гал түймэр унтраах, аврах 49-р ангид гал сөнөөгч, Хэнтий аймгийн ОБГ-т Гамшгаас хамгаалах улсын хяналтын байцаагчаар ажиллаж байжээ.