Дуй-дуань цэг
Хоолны дуршил дарах чухал цэгүүдийн нэг. Дээд уруул, хамрын дунд, төв хэсэгт байрлана. Стрессээс болоод ямар нэгэн юм идмээр санагдвал энэ цэг дээр хэдэн минут массаж хийгээрэй.
\”Хооллох дур” цэг
Хүний чихэн дээр 200 орчим биологийн идэвхт цэг байдаг. Эдгээрт хүрэлцсэнээр бие хаа бүхэлдээ сэргэх бөгөөд бодисын солилцоо түргэсдэг. Анхаарах зүйл нь чихний омгон дээр, эврийн яг голд тухайн цэг байрлаж байгаа. Үүнийг аль болох олон удаа дарах хэрэгтэй.
Цюй-чи цэг
Гараа тохойгоор нь нугалаад дотор хэсгийн яг энэ цэгийг дар. Өдөр бүр нэг минут ингэж дарснаар гэдэсний гүрвэлзэх хөдөлгөөн сайжирдаг.
Цзунь-сань-ли цэг
Тураах ихэнх цэгүүд хөлөнд байрладаг. Үүнээс Цзунь-сань-ли нь \”Урт наслалтын цэг” гэдгээрээ ялгаатай. Өвдөгний доор, бага зэргийн хонхорхойд дарна. Үүний үр дүнд өдөрт 500 грамм хүртэл жин хасч болдог гэнэ.
Лоу-гу цэг
Шагайнаас дээгүүр 5 см-д байрладаг. Энэ цэг илүүдэл жингээс салгаад зогсохгүйхөл гар мэдээгүй болох, зүрхний орчимд эвгүйрхэхэд тустай.
Цэгэн массажийг хэт удаан хийж болохгүй. Хэдхэн минут байхад л хангалттай. Үүнээс гадна өдөр бүр массаж хийхээ бүү мартаарай. Массажны үеэр таагүй мэдрэмж төрвөл шууд зогсоох ёстойг анхааруулж байна.