Бяцхан хүү өөрийн гэр бүлд шинээр мэндэлсэн бяцхан ихэр дүүгээ аврахын тулд өөрийнхөө цээжинд наан сууж байна. Учир нь Имж үрдээ анхаарал хандуулдаг зарчимаар нярай хүүхдийг энгэртээ тэврэн сууснаар биеийн дулаан өсөж, зүрхний лугшилтийг тайвшруулж хэвийн болгон, амьсгалаа зохицуулахад тусладаг гэнэ. Энэ хүү бяцхан дүү нараа хамгаалахын тулд аль хэдийн том ахын үүргийг гүйцэтгэж байгаа харагдаж байна. Эмч нарын үзэж байгаагаар арьс арьсаараа хүрэлцэн энгэртээ бяцхан үрээ тэврэн суух нь дутуу төрсөн эсвэл хэтэрхий бага жинтэй төрсөн хүүхдүүдэд шинжлэх ухаанаас илүү аврах үр дүнтэй арга болдог аж. Эдгээр бяцхан үрс эрүүл саруул бойжиж, энэ гэр бүл элэг бүтэн аз жаргалтай байх болтугай.
Б.Нараа
Үндэстэн агентлаг