ОХУ-ын Сибирийн ой, 9500 га талбайг хамарсан түймэр гаргаад байгааг Оросын Онцгой байдлын яамны Сибирийн бүсийн төвөөс мэдээлж байна. Түймэр өнгөрөгч баасан гаригаас эхэлсэн бөгөөд амралтын өдрүүдэд 1000 га талбайгаар нэмэгджээ. Красноярскын хязгаарт нөхцөл байдал хамгийн хүнд байгаа аж.
Улаанбаатар хот амралтын өдрүүдэд утаатай байгаа нь Сибирийн ойд гарсан энэхүү түймэртэй холбоотой юм. Харин Монголын нутаг дэвсгэрт түймэр гараагүй гэж Онцгой байдлын албаас мэдэгдээд байна.