Олимпийн наадам эхлэхэд хоёр долоо хоног хүрэхгүй хугацаа үлдээд байна. Дэлхийн өнцөг булан бүрээс Рио-де-Жанейро хотыг зорих жуулчид Олимпийн наадам үзхээс гадна түм түжигнэж бум бужигнасан Рио хотын амьдрал, байгалийн сайхныг сонирхох нь гарцаагүй.
Ингээд Рио хотын заавал үзэх газруудыг танилцуулж байна.
Sugarloaf Cable Car
Урка дүүрэгт байрлах энэхүү агаарын лифт нь Praia Vermelha -Morro da Urca-Sugarloaf mountain гэсэн маршруттай. Цагт 21-31 км/цагийн хурдтай явах лифт Рио хотын өмнөд хэсэгт байрладаг. Нэг лифт нь 65 хүний багтаамжтай. 1912 онд нээгдсэнээсээ хойш 37 сая орчим жуулчин хүлээн аваад байгаа аж.
Urca Town
Дараагийн дурдах газар бол үзэсгэлэнт Урка дүүрэг юм. Энд жуулчид ихэвчлэн хүйтэн уух зүйл, хөнгөн зууштайгаар нар жаргахаас өмнө зугаацаад авдаг.
Arpoador Rock and Beach
Энэхүү газар Рио хотын өмнөд хэсгийн зүрх нь юм. Энд цэргийн түүхийн музей болон Бразилийн хамгийн алдартай нарийн боовны дэлгүүр байдаг. Та эндээс цэнхэр далайн эрэг, шовх оройтой уулстай гоёмсгоор хосолсныг харж болно.
Dois Irmãos Hill
Уг толгод дээр авирч гарснаар Rodrigo de Freitas цөөрөм гайхалтай харагдах болно.
Gávea Rock
Рио нь дэлхийн хамгийн том боржин чулуутай далайн эрэгтэй гэдгээрээ онцлог.
Christ the Redeemer
Риод үзэх зүйлсээс хүмүүсийн хамгийн түгээмэл мэддэг нь нь дэлхийн шинэ долоон гайхамшгийн нэг Аврагч Христийн хөшөө юм. Уг хөшөө нь Корковаду уулын оройд байрладаг бөгөөд та эндээс Рио хотыг өөр нэг өнцгөөс харах болно.
BreakingNews.mn