Төв аймгийн Шүүхэд өнөөдөр өглөө эхэлсэн Б.Хурц нарын есөн хүнд холбогдох шүүх хуралдаан үргэлжилж байна.
Хуралдаан өдөр нэг цагийн хугацаатай завсарласны дараа үргэлжилж байсан бөгөөд дөнгөж сая хуралдааныг завсарлуулж, маргааш 09.00 цагт үргэлжлүүлэхээр болсон байна.
Өнөөдрийн хуралдаанд Б.Хурц нарын есөн шүүгдэгч нараас гадна С.Зориг агсны эхнэр Б.Булган, С.Зориг агсны амь насыг хохироосон Б.Содномдаржаа нар оролцсон юм.