Шинэ Засгийн газар байгуулагдаж шинэхэн 11 сайд энэ сарын 23-нд тамга тэмдэг, баримт бичгээ хүлээж авсан. Тамга хүлээлцэх явцад нэгэн анхаарал татмаар зүйл байсан нь сайд асан С.Эрдэнийн тамганы хайрцаг байлаа. Бусад яамдын тамга модон хайрцаганд улсын билэг тэмдэг бүхий дүрслэл хээ хуартай байсан бол сайд асан С.Эрдэнийн тамганы хайрцаг бусдаас нэг л өвөрмөц байв. Түүний тамганы хайрцаг шилэн бөгөөд мөнгөлөг төмөр оруулгатай энгийн хүний нүдээр харвал эмэгтэйчүүд бидний хэрэглэдэг үнэт эдлэлийн хайрцаг мэт харагдсан юм. Түүний тамганы хайрцагны зураг сошиал ертөнцөд олны анхаарлыг ихээр татаж байна. Ямартай ч Н.Номтойбаяр сайд маань гоёмсог чамин тамганы хайрцагтай болох шиг боллоо.
Б.Нараа
Үндэстэн агентлаг