ТЕГ-ын газрын дарга асан генерал Б.Хурц нарын 9 хүнд холбогдох хэргийн шүүх хурал Төв аймгийн шүүхэд дөрөв дэх өдрөө үргэлжилж байна. Төв аймгийн шүүхээс өнөөдөр ямар нэгэн шийдвэр гаргах магадлал тун өндөр. Шүүхээс нэг бол Б.Хурц нарт яллах тогтоол үйлдэнэ. Эсвэл хэргийг хэрэгсэхгүй болгож цагаатгана. Мөн нэмэлт мөрдөн байцаалтад буцааж магадгүй. Хэрэв нэмэлт мөрдөн байцаалтад буцаавал улсын яллагч эсэргүүцэл бичих эрхтэй. Эсэргүүцэл бичвэл шүүх хуралдаж эсэргүүцлийг хүлээж авах эсэхээ хэлэлцэх учиртай юм.
Төв аймгийн шүүхээс одоо хамгийн сүүлчийн гэрч мэдүүлэг өгч байна хэмээн мэдэгдлээ. Бид үйл явдлыг цаг алдалгүй шуурхай мэдээллэх болно.