Монгол улс хэдийгээр далайд гарцгүй орны тоонд багтдаг хэдий ч дэлхийн далайн түүхэнд өөрсдийн мөрийг тодоос тод үлдээсэн байдаг. Энэ бол өнөөдрийг хүртэл Хубилай хааны усан флотыг гүйцэх усан флот гарч ирээгүйтэй холбоотой.
Монгол улсын далайчдыг их далайд хөдөлмөр эрхлүүлэх гэрээг БНХАУ болон БНСУ-тай өнгөрөгч наймдугаар сарын 6-8-ний өдрүүдэд БНХАУ-ын Далиан хотноо байгуулжээ.
Дэлхийн далайн хөдөлмөрийн зах зээлд Монгол улсын далайчид 2014 оноос хойш бодитоор гар бие оролцож эхэлсэн бөгөөд их далайд дэлхийн 24 орноор олон улсын тээвэр хийсэн туршлагатай болжээ. Энэхүү гэрээг байгуулснаар БНСУ-ын далайн сургуульд туслах далайчин бэлтгэж их далайд ажиллуулах бөгөөд цаашлаад Монгол улсын бараа бүтээгдэхүүнийг Монгол далайчид өөрсдөө дэлхий дахинд тээвэрлэхээр зорьж байгаа аж.