Ховд аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын анхдугаар хуралдаан болж Дамдин
овогтой Галсандондогийг аймгийн Засаг даргаар томилохыг олонхийн саналаар
дэмжсэн байна. Улмаар ИТХ-аас гарсан шийдвэрийг батламжлуулахаар Монгол Улсын
Ерөнхий сайд Ж.Эрдэнэбатад хүргүүллээ.
Өнгөрсөн сонгуулиар Ховд аймгийн МАН 41-ээс 24 суудал авч ялалт байгуулсан
юм. Тэгвэл энэхүү ялалтад намын дарга Д.Галсандондогийн хувь нэмэр их хэмээн
үзэн аймгийн ИТХ-аас дээрх шийдвэрийг гаргасан байна. Д.Галсандондог нь Зам тээврийн яаманд газрын дарга, МОНЦАМЭ агентлагийн дэд
захирал, Ховд аймгийн Засаг дарга /2000-2004/-аар ажиллаж байсан улс төрийн
болоод удирдлагын арвин туршлагатай нэгэн юм.
Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат ИТХ-аас гарсан шийдвэрийг батламжилснаар хөгжлийн
шинэ гарц нээгдэнэ гэж Ховд аймгийн иргэд үзэж байна.
А.Аюуш