Дэлхийн сагсан бөмбөгийн холбооноос зохион байгуулдаг 3х3 мэргэжлийн багуудын Дэлхийн гранпри тэмцээн өнөө шөнө Италийн Римини хотноо эхлэх гэж байна. Энэхүү тэмцээнд Монгол улсыг төлөөлөн оролцож буй “Улаанбаатар ММС Энержи” баг Сербийн шигшээ “Нови-Сад”-тай 03:00 цагт, Словений шигшээ “Люблиана” багтай 04:45 цагт тоглолтоо хийх юм байна.
Монголын багийн хувьд энэхүү тэмцээний дараа 2019 оны эхний Их дуулга буюу Швейцарийн Холбооны Улсад зохион байгуулагдах Их дуулга тэмцээнд оролцохоор төлөвлөжээ. Эдгээр тэмцээнүүд нь Олимпийн наадамд оролцох эрхийн оноо олгох гэдгээрээ онцлог юм.