Монгол Улсын иргэн О нь 2007 онд БНХАУ-ын Юун Нан мужаас Бээжин хотруу бусадтай бүлэглэн их хэмжээний мансууруулах бодис тээвэрлэсэн хэрэг үйлдэж, БНХАУ-ын Бээжийн хотын Хоёрдугаар дунд шатны шүүхийн 2007 оны 12-р сарын 19-ны өдрийн шийтгэх тогтоолоор 15 жилийн хорих ялаар шийтгүүлжээ.
Тэрбээр БНХАУ-ын Өвөр Монголын Өөртөө Засах Орны Хөх хотын 1-р Хорих ангид 9 жил хорих ял эдэлсэн бөгөөд үлдсэн ялаа эх орондоо үргэлжлүүлэн эдлэх хүсэлтээ Монгол Улсын Ерөнхий прокурорт гаргасныг хүлээн авч шийдвэрлэлээ. Тодруулбал, ялтан О-г хоёр улсын ялтан шилжүүлэх гэрээний дагуу эх оронд нь шилжүүлэн авчирсан байна.
эх сурвалж: news.mn