Монгол Улсын хувьд Төв Азийн тарваган тахлын байгалийн голомтын зонхилох хэсэгт орж явдаг бөгөөд 17 аймгийн 137 сум байгалийн голомттой аж.
\”Зооноз өвчин судлалын үндэсний төв” улсын хэмжээнд тарваган тахлын эсрэг дархлаажуулалтыг хийж байгаа юм. Тиймээс тарваган тахлын голомтот нутгийн хүн ам малчид, зорчигчид, эрүүл мэндийн байгууллага, онцгой байдал, мэргэжлийн хяналт, хууль сахиулах байгууллагын ажилтнууд дархлаажуулалтад идэвхтэй хамрагдахыг МХЕГ-аас уриаллаа.
Уг вакцинд зургаагаас дээш насныхан хамрагдах тул харьяа эрүүл мэндийн байгууллагууддаа цаг алдалгүй хандах шаардлагатай юм байна. Дархлаажуулалт энэ сарын 28-ны өдөр хүртэл үргэлжилнэ.