Сэлэнгэ аймгийн Алтанбулаг сумын нутагт байдаг Гүннуурын усанд өчигдөр 5 настай хүүхэд золгүй байдлаар осолдсон байна. Онцгой байдлын газрын аврагчид ослын газар ажиллан, цогцосыг гарган цагдаагийн байгууллагад хүлээлгэн өгсөн байна.
Иймд иргэд, эцэг эхчүүд гол нуурын эрэг дагуу амарч, зугаалахдаа бага насны хүүхдийг хараа хяналтгүй эрэг дагуу болон усан дотор явуулахгүй байх, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ гол нуурын усанд орохгүй байхыг Онцгой байдлын газраас анхааруулж байна.