Засгийн газрын ээлжит хуралдаан үргэлжилж байна. Энэ удаагийн хуралдаанаар нийт 24 асуудал хэлэлцэхээр товлосон. Үүнд:
• Зарим газар нутгийг улсын тусгай хамгаалалтад авах тухай
• Хөвсгөл нуур орчмын бүсийг “Эко аялал жуулчлалын бүс” болгон хөгжүүлэх талаар дэд бүтэц, ус, хөрс, орчны бохирдлоос хамгаалах тухай
• Биеийн тамир, спортыг хөгжүүлэх үндэсний хөтөлбөр батлах тухай зэрэг асуудлууд багтаж байна.