SpaceX компаниас 2018 оны хоёрдугаар сард хөөргөсөн олон дахин ашиглагдах боломжтой Falcon Heavy пуужин нарыг бүтэн тойрсон болохыг мэдэгдлээ. Уг пуужин нь хүнд жинтэй ачааг дэлхийн тойрог замд хүргэх зориулалттай. Тухайн үед SpaceX компанийн гүйцэтгэх захирал Илон Маск ачааны оронд өөрийн хуучин Tesla Roadster автомашиныг тойрог замд илгээсэн юм. Гэхдээ энэхүү машины жолооны ард Starman нэртэй хиймэл хүнийг суулгасан бөгөөд ачаагаа нарны тойрог замд оруулан тавьсанаас хойш 557 хоногийн дараа нарыг бүтэн тойрч дуусгажээ.
Илон Маскийн хуучин машиныг унасан Starman нийт 1.223 тэрбум километр зам туулсан гэсэн тооцоо гарсан байна. Үйлдвэрлэгчээс Tesla Roadster машиныг үйлдвэрлэхдээ 58,000 орчим километр зам туулах баталгаа олгосон байдаг. Тэгвэл И.Маскийн машин энэ замаа 21,000 орчим километрээр нэмэгдүүлээд байна. Анх Tesla Roadster машиныг сансарт хөөргөхдөө Дэвид Боуигийн “Space Oddity” дууг давтан тоглуулахаар суулгаж өгчээ. Хэрэв машины батарейн цэнэг дуусаагүй бол энэ дуу өнөөдрийг хүртэл 151,000 удаа тоглогдсон байх ёстой гэнэ.
Эх сурвалж: Mashable