НАСА Жэймс Уэбб дурангийн тусламжтайгаар K2-18b гариг дээр амьдрал байх боломжтойг илтгэх хоёр дахь молекулыг илрүүлжээ.
Кэмбрижийн их сургуулийн эрдэмтэд дэлхий дээр энгийн организмуудын үйл ажиллагааны үр дүнд бий болдог молекул тус гаригаас олдсон гэжээ.
Гэхдээ уг гариг дээр амьдрал байгааг батлахын тулд илүү олон нотолгоо шаардлагатай.
Судалгааны удирдагч “Энэ бол манай дэлхийгээс гадна амьдрал оршин байж болох хамгийн том нотолгоо. Бид нэгээс хоёр жилийн дотор үүнийг баталгаажуулж чадна” гэж ярьжээ.
K2-18b нь дэлхийгээс 2.5 дахин том бөгөөд 120 сая гэрлийн жилийн зайд оршдог.
Жэймс Уэбб дуран нь одны гэрлийг ашиглан гаригийн агаар мандлын химийн найрлагыг шинжилдэг. Үр дүнд диметил сульфид (DMS) болон диметил дисульфид (DMDS) хэмээх молекул илрүүлжээ.
Эх сурвалж: ВВС