Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга Дорнын эдийн засгийн V чуулга уулзалтад оролцохоор өчигдөр ОХУ-ын Владивосток хотноо хүрэлцэн очсон билээ.
Түүнийг ОХУ-ын Владивосток хотноо газардахад ОХУ-ын талаас тус улсын ГХЯ-ны Төрийн ёслолын газрын дэд захирал А.И.Яковлев, Владивосток хотын Засаг даргын Тамгын газрын орлогч дарга В.В.Черепков, Приморийн хязгаарын Олон улсын хамтын ажиллагааны газрын захирал Старичков Алексей, Приморийн хязгаарын Амбан захирагчийн нэгдүгээр орлогч дарга хатагтай В.Г.Ширбин нарын төлөөлөгчид угтан авсан юм.
Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга өнөөдөр Дорнын эдийн засгийн чуулга уулзалтын нэгдсэн хуралдаанд оролцож үг хэлэхээс гадна Япон улсын Ерөнхий сайд Шинзо Абэ болон Бүгд Найрамдах Энэтхэг улсын Ерөнхий сайд Нарендра Моди нартай уулзахаар төлөвлөжээ.