А.Ганбаатар, Ц.Сандуй нарт холбогдох хэргийн Эрүүгийн хэргийн урьдчилсан хэлэлцүүлгийн шүүх хуралдаан өнөөдөр 09:00 цагт Баянгол дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүх танхимд эхэллээ.
Тэднийг 60 тэрбум төгрөгийг босгох төлөвлөгөө зохиож төрийн эрхийг хууль бус аргаар авахыг оролдсон онц ноцтой үйлдэл хийхийг санаархсан гэх үндэслэлээр яллагдагчаар татаад байсан юм.
ШҮҮХИЙН ШИЙДВЭР:
Нийслэлийн прокурорын газраас А.Ганбаатар, Ц.Сандуй нарт холбогдуулан 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 82 дугаар зүйлийн 82.1 дэх хэсэгт зааснаар “Төрийн эрх мэдлийг хууль бусаар авах хуйвалдаан зохион байгуулах” гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн хэргийн урьдчилсан хэлэлцүүлгийн шүүх хуралдаан Баянгол дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд 2019 оны 09 дүгээр сарын 26-ний өдрийн 09:00 цагт товлогдон шүүх хуралдаанаар яллагдагч Ц.Сандуйн өмгөөлөгч Г. Мөнхбат Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүх дээр шүүх хуралдаан давхацсан, тул урьдчилсан хэлэлцүүлгийг хойшлуулж өгнө үү гэсэн хүсэлт гаргасаныг шүүх хүлээн авч 2019 оны 10 дугаар сарын 07-ний өдрийн 10:00 цагт хүртэл хойшлуулсан байна.
Шүүх хурлын дараа А.Сандуй: Урьдчилсан хэлэлцүүлгээр гэрчээр хэн, хэнийг дуудах тухай асуудал яригдаагүй. Гэхдээ гэрчээр Доржзодовыг дуудна. Энэ бол улс төрийн зохиомол гэмт хэрэг гэдгийг хэлмээр байна.
Шүүх хурлын дараа Ц.Сандуй “Ийм яриа болсон ч үүнийг албажуулсан зүйл байхгүй. Схемийг зохиосон гэх Г.Доржзодов ямар ч хариуцлагад татагдаагүй. Тиймээс түүнийг шүүхэд гэрчээр дуудах ёстой” гэсэн юм.