Баян-Өлгий аймгийн Цэнгэл сумын Цагаан гол багийн Алтай таван богд ууланд авиралт хийсэн АНУ-ын иргэн, 40 настай эрэгтэй П есдүгээр сарын 18-ны өдөр алга болоод байгаа билээ.
Баян-Өлгий аймгийн онцгой байдлын есөн бүрэлдэхүүнтэй баг есдүгээр сарын 22-26-ныг хүртэл тав хоногийн турш Алтай таван богдын Малчны оргил, Хүйтний оргилд эрлийн үйл ажиллагааг хийхэд ямар ч ул мөр олдоогүйгээс гадна түүнийг харсан үзсэн хүн байгаагүй гэнэ. Улмаар уулан дахь эрлийн үйл ажиллагааг зогсоож, Алтай таван богд уулын ойр хавьцаа эрэн хайх ажиллагааг явуулж байна.
Хэргийг эргэн сануулахад, АНУ-ын иргэн, 40 настай эрэгтэй П нь есдүгээр сарын 18-ны өдөр Алтай таван богд ууланд авиралт хийгээд маргааш өдөр нь буцаж ирэх байсан боловч өнөөдрийг хүртэл эргэн ирээгүй юм. Улмаар түүнийг сураггүй алга болсон талаарх мэдээллийг аялал жуулчлалын “Алтай тоур” ХХК-ийн ажилтан аймгийн Онцгой байдлын газарт мэдээлсэн байна.