Өчигдөр ХХААХҮЯ-ны хоёр мэргэжилтэний өрөөнд АТГ-аас шалгалт хийж, тэдгээр мэргэжилтэнийг 48 цагийн хугацаатай түр саатуулжээ.
Тус шалгалтын үеэр яамны Санхүү хөрөнгө оруулалтын газрын ахлах мэргэжилтэн Г.Отгонжаргал, Газар тариалан хөгжлийн бодлогын ахлах мэргэжилтэн Н.Ариунболд нарыг саатуулаад байгаа бөгөөд тэднйг үргэлжлүүлэн хорих эсэхийг шүүх хуралдаанаар шийдэх юм.
Энэхүү баривчилгааны талаар АТГ-аас тодруулахад “Ийм ажиллагаа явагдсан нь үнэн. Хоёр хүнийг 48 цагийн хугацаатай саатуулан шалгаж байна. Үргэлжлүүлэн хорих эсэх нь шүүхээр шийдвэрлэгдэнэ. Үүнээс өөр дэлгэрэнгүй мэдээлэл өгөх боломжгүй” гэсэн хариултыг өгсөн байна.