Өнөөдөр буюу 10 дугаар сарын 7-ны өдөр ОХУ-ын ерөнхийлөгч В.В.Путины 67 насны ой тохиож байна.
Тэрээр өөрийн төрсөн өдрийг тохиолдуулан өнгөрөгч амралтын өдрүүдэд Тува улсын нутаг, Сибирийн хөвчид зугаалан өнгөрөөжээ. Мөн энэ удаагийн амралтын үеэр ОХУ-ын батлан хамгаалахын сайд, Тувагийн уугуул иргэн болох Сергей Шойгу мөн цуг явсан байна.
Кремлиэс нийтэлсэн видео бичлэгт Путин, Шойгу нар “off road” ангиллын хоёр хүний суудалтай машинаар ууланд аялж байгааг үзүүлжээ. Мөн Путин ууланд алхаж, байгалийн сайхныг таашааж байгааг үзүүлсэн байна.