Урьд нэгэн хувилгаан айлын 3 настай хүүгийн сүнсийг авахаар яваа чөтгөртэй тааралджээ. Ингээд тэр айл руу хамт явангаа нөгөө 2 маань ярилцаж:
· Хувилгаан, чи юунаас айдаг вэ?
· Би аагтай цай, тарган хонины махнаас айдаг. Харин чи?
· Би алтан харганаас үнхэлцэгээ хагартал айдаг юм. Хувилгаан, чамайг тэр айлд очсон хойно хүүхэд нь найтааж юуны магад. Тэгвэл \”Чөтгөр өршөө!” л гэдэг юум шүү.
Ингээд сүнсийг нь гаргаж ирэнгүүт хувилгаан булааж аваад алтан харганын бутан дунд ороод суучихжээ. Чөтгөр машид уурлан хувилгааныг чадах гэж бутыг аагтай цай, тарган хонины махаар булаад явжээ. Хувилгаан цай, махыг нь амтархан зооглоод өнөөх айлд очиж хүүхдийнх нь сүнсийг өгсөн юум гэнэ лээ. Yvнээс хойш найтаахад \”Бурхан өршөө, бутын чинээ сахал урга!” гэж хэлдэг болсон юм гэдэг.
/монгол ардын үлгэр домог/