Орландо Мэжик баг орон нутгийн цагаар аравдугаар сарын 5-нд Майк Шаравжамжийг гэрээ байгуулсан талаар албан ёсоор мэдээлэв.
Гэхдээ энэ нь түүнийг багийн үндсэн бүрэлдэхүүнд шууд багтсан гэсэн үг биш бөгөөд тус багийн “G” лигийн харьяа “Osceola Magic” багт нэг жил тоглоно. Өөрөөр хэлбэл, Exhibit 10 гэрээгээр дамжуулан “Орландо Мэжик” түүний “G” лигийн эрхийг өөртөө авч үлдэх боломжтой болжээ.
Майк “G” лигт тоглож, Орландо Мэжикийн дасгалжуулагч, скаутуудад өөрийгөө дахин харуулах замаар NBA-ийн үндсэн багт дуудагдах боломжоо хадгалж байна. Мөн Exhibit 10 гэрээний нэг давуу тал нь “G” лигт тодорхой хугацаанд тоглосон тохиолдолд тоглогч нэмэлт бонус авах боломжтой байдаг.
Майк Osceola Magic-д дор хаяж 60 хоног тогловол 91 мянган ам.доллар хүртэлх бонус авах боломжтой аж. Майк Шаравжамж өнгөрсөн зун Орландо Мэжикийн NBA Summer League-ийн бүрэлдэхүүнд тоглосон. Тэрбээр 2026 оны NBA-ийн драфтад сонгогдоогүй ч зуны лигт талбайд гарч, Монголын шигшээ багийн өмсгөлтэй сайн тоглосон билээ. Ингэснээр NBA-ийн драфтад сонгогдож чадаагүй ч Майк Шаравжамжийн NBA-д тоглох зам хаагдсангүй. Харин түүний дараагийн сорилт нь Osceola Magic-ийн бүрэлдэхүүнд тогтмол тоглож, “G” лигт өөрийгөө харуулах явдал болж байна.










































































