ЦЕГ, Нийслэлийн мэргэжлийн хяналтын газар, онцгой байдлын газар хамтран “Шахмал түлш”-тэй холбоотой асуудлаар мэдээлэл хийлээ.
ЦЕГ-ын Нийтийн хэв журмыг хамгаалах, олон нийтийг аюулгүй байдлаас хангах албаны дарга, Цагдаагийн хурандаа Ж.Амгалан “Шахмал түлшийг бэлтгэх, нийлүүлэх, хэрэглэх явцад янз бүрийн эрсдэл хүндрэл гарч байна. Ядангуяа түлшийг хэрэглэх явцад хэрэглэгчид амь насаа алдах, угаартах зэрэг асуудал удаа дараа гарлаа.
Одоогийн байдлаар 6 дүүргийн, 28 хороонд, 538 иргэн хийн хордлогонд орж эмнэлэгийн тусламж авсан бол 48 иргэн эмчилгээ хийлгэж байгаа бөгөөд 8 иргэн нас барсан байна. Үүнээс 228 нь бага насны хүүхэд байна.
Хүйтний улирал ирсэнтэй холбогдуулан иргэд машиндаашуудайлсан, ачаан доороо нуусан түүхий нүүрсийг нийслэл рүү оруулахыг завдсан үйлдлүүд тасрахгүй байна. Нэг удаа та нууцаар оруулсан байж болох ч иргэдийг болон өөрсдийгөө хордуулсан энэхүү хууль бус ажиллагаагаа зогсоох хэрэгтэй. Энэ бол иргэний үүрэг биш.
10-р сарын 22-ноос эхлэн Улаанбаатар хотын өндөрлөг цэгүүдээс хяналт тавьж байна. Түүхий нүүрс хэрэглэж, утаа гаргаж байгаа яндангуудыг ажиглаж байна. Улаанбаатар хотод түүхий нүүрс хэрэглэж, яндангаас хар утаа гарч байвал 70128012, 77775000 утсаар мэдээлэл өгөхийг хүсэж байна” хэмээн мэдэгдлээ.
Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын дэд дарга С.Даваасүрэн ”Түүхий нүүрс хэрэглэсэн тохиолдолд иргэнд 300 мянгаас 1 сая төгрөг, ААН 3-10 сая төгрөгийн торгуулийн арга хэмжээ авах хуулийн заалт бий.
Барьцалдуулагчийг бид Гаалийн төв лабортори, Хими технолгийн хүрээлэнд шинжилгээ хийлгэхэд хүний биед хортой эрсдэс илрээгүй. Сайжруулсан түлшинд хүний биед хортой ямар нэгэн зүйл байхгүй гэх дүгнэлт гарсан” гэсэн юм.