Энэ сарын 19-ний өдөр БНСУ-ын Сөүл хотын нэгэн эмнэлэгт Б.Баасанжаргал, Ц.Мөнгөнтуяа нарын гэр бүлд гурван ихэр хүү мэндэлсэн байна. Өчигдөр Монгол Улсаас БНСУ-д суугаа Элчин сайдын яаманд шинээр мэндэлсэн хүүхдүүдийн бүртгэлийг хийж төрсний гэрчилгээг нь олгожээ.
ЭСЯ-ны зүгээс Б.Баасанжаргалын гэр бүлд эрүүл энх, аз жаргал, сайн сайхан бүхнийг хүсэн ерөөсөн байна.