Үндсэн хуулийн цэцийн дарга Д.Одбаяр БНСУ-руу явах үедээ “Korean air” компанийн онгоцны үйлчлэгч эмэгтэйд бэлгийн дарамт үзүүлсэн хэрэгт холбогдоод байгаа билээ. Түүнийг Инчеонд газардсан даруй түр саатуулсан бөгөөд тус улс дахь Монгол улсын Элчин сайдын яамнаас ажилтан очиж түр хугацаанд чөлөөлжээ. Тэгвэл түүнийг өнөөдөр/11.06/ БНСУ-д буцан ирж, байцаалт өгөх талаар Инчеоны цагдаагийн газрын төлөөлөгч мэдээлсэн байна.
Мөн БНСУ-ын зарим хэвлэлд мэдээлж буйгаар Д.Одбаяр нь “ариун цэврийн өрөөний дэргэдүүр өнгөрсөн онгоцны үйлчилэгч бүсгүйн өгзөгт хүрч халдсан. Мөн дипломат эрхтэй гэж цагдаад худал хэлсэн” тухай мэдээлэл тархаад байгаа юм. Үүнээс гадна “бусдыг айлган сүрдүүлсэн” гэх шинэ зүйл анги нэмэгдсэн гэх бөгөөд тэрээр “Korean Air” компанид ажилладаг монгол бүсгүйчүүдийг “Монголд буцаж очихоороо зүгээр өнгөрөөхгүй” хэмээн айлган сүрдүүлсэн хэмээн гэрчүүд мэдээлжээ.