БНСУ-ын Засгийн газраас өнөөдөр Монгол, БНХАУ, Малайз зэрэг 10 улсад суух шинэ элчин сайдуудаа томиллоо.
Эх орондоо татагдаж буй элчин сайд нараас найм нь томилолтын хугацаа дууссантай холбогдуулан эх орондоо буцаж байгаа бол Монгол болон Малайз улс дахь элчин сайд нар хэрэг зөрчилийн улмаас хугацаанаасаа өмнө солигдохоор болсон байна.
Монгол улсад сууж байсан элчин сайдын хувьд визний зуучлагчтай хэлхээ холбоотой ажиллаж байсан нь илэрсэн тул БНСУ-ын Засгийн газраас сахилгын арга хэмжээ авахаар болжээ. Харин түүний оронд БНХАУ-д элчин сайдаар ажиллаж байсан Ли Ёо Хоныг Монгол Улсад томилсон байна.
Эх сурвалж: Yonhap News