Дэлхий нийтийг айдаст автуулж, олон мянган хүнийг аюулт халдварт тахлаар өвчлүүлээд байгаа Коронавирүсийн халдварын тархалт өнөө өглөөний 06.40 цагийн байдлаар харахад, нас барсан хүний тоо 132-д хүрч, өвчилсөн нь 5515, халдвартай 6973, нас баралтын хувь 2,4 хувьтай байна. Дэлхий 30 гаруй оронд халдвар нь тархаад байгаа бол Герман улсад мөн шинээр коронавирүсийн халдвар илэрчээ.
Монголд одоогоор титэм хэлбэрт уг вирүсээр өвчилсөн иргэн байхгүй. Харин сэжигтэй 13 тохиолдлыг ХӨСҮТ-д тусгаарлан тандалт судалгаа хийж байгаа бөгөөд өчигдөр гэхэд Хонгконгийн онгоцоор өндөр тунгаар халуурсан хоёр иргэн ирснийг тусгаарласан байна.
Дашрамд дуулгахад Монгол Улсад өнгөрсөн 2019 онд 78 мянган иргэн уушигны хатгалгаа оношоор эмнэлэгт хэвтэн эмчлүүлснээс 400 гаруй нь уг өвчний улмаас нас барсан тоог өчигдөр ЭМЯ-наас мэдээлсэн билээ. Ер нь шалтгаан тодорхойгүй уушгины хатгалгаа өвчнөөр нас барах тохиолдол их гардаг байна.