ЭМЯ-ны Нийгмийн эрүүл мэндийн газрын дарга Д.Нарангэрэл “Гашуунсухайтын боомттой хиллэдэг, манайхаас 120 км-ийн зайтай орших БНХАУ-ын Халиут гэдэг газарт коронавирусийн халдварын хоёр тохиолдол бүртгэгдлээ. Тус газарт эмнэлгийн бэлэн байдал ханган бид амралтын өдрүүдээр ажиллалаа.
Нүүрсний экспортын 51.4 хувь, зэсийн экспортын 55 хувийг нэвтрүүлдэг Гашуунсухайт боомтыг хаагаагүй. Энэ боомтоор өдөрт нүүрс болон зэсийн баяжмалын 100-150 тээврийн хэрэгсэл БНХАУ руу нэвтэрч, гарч байна.
Эрээн хот маань бас онц байдалд шилжин ажиллаж байгаа энэ үед биднээс ч гэсэн бэлэн байдалд ажиллахыг илүү шаардаж байна” гэв.