Нийслэлийн Өмчийн ашиглалт удирдлагын газраас Урт цагааны барилгын асуудлаар өнөөдөр мэдээлэл хийлээ.
Урт цагаан үйлчилгээний төв нь ашиглалтын шаардлага хангахгүй учир үйл ажиллагааг нь зогсоох Хотын даргын захирамж гарчээ.
Энэ талаар Нийслэлийн Өмчийн ашиглалт, удирдлагын газрын дарга Ш.Үнэнбат “Урт цагаан үйлчилгээний төв нь насжилт өндөртэй ашиглалтын шаардлага хангахгүй, галын эрсдэл үүссэн объект болоод байна. Урт цагаан үйлчилгээний төвийн үйл ажиллагааг зогсоох тухай нийслэлийн Засаг даргын захирамж гарсан” гэв.
Мөн тэрбээр “30 байгууллага ААН, хувь хүн түрээсийн гэрээ байгуулан өнөөдрийг хүртэл ажилласан. Эдгээр хүмүүс 300-400 хүнд дамлан түрээслүүлж нийслэлийн өмч ашиглалтын газартай байгуулсан гэрээгээ ноцтой зөрчсөн. Мөн түрээслэгчид гэрээнд зааснаар тухайн объектод засвар хийх онцгой эрхтэй. Гэвч өнөөдрийг хүртэл засвар хийгээгүй.
Гэхдээ өнөөдөр сошиалаар явж байгаа мэдээлэл шиг нураах асуудал яригдаагүй гэдгийг онцолмоор байна. Нураах асуудал НИТХ-ын бүрэн эрхэд байдаг. Дамлаж түрээслэсэн учир хуулийн хүрээнд хариуцлага тооцох байх гэж бодож байна. Цаашид 400 түрээслэгч иргэнээ хохихооргүй байх тал дээр анхаарна. Ямар шийд гарахыг өнөөдөр хэлэхэд эрт байна” хэмээн онцолж хэллээ.