ХӨСҮТ-ийн захирал Д.Нямхүү ЭМЯ-ний ээлжит хэвлэлийн хуралд оролцож, COVID-19 халдварын дөрвөн шинэ тохиолдол шинжилгээгээр батлагдсаныг мэдээллээ.
Тэрбээр “ХӨСҮТ-д одоогоор 193 хүн ажиглтад байна. Гуравдугаар сарын 16-нд Берлин-Москва-Улаанбаатарын онгоцоор ирсэн 156 иргэнд шинжилгээ хийсэн. Үүнээс дөрвөн тохиолдолд коронавирус илэрлээ. Ингээд Монгол Улс коронавирусийн 10 батлагдсан тохиолдолтой боллоо” гэв