2019 оны аравдугаар сарын 1-нээс нийслэлийн иргэд шахмал түлш хэрэглэж эхэлсэнтэй холбоотойгоор төрийн албан хаагчдыг дөрөвдүгээр сарын 1-н хүртэл өндөржүүлсэн бэлэн байдалд ажиллахаар болсон. Тэгвэл энэ шийдвэрийг сунгахгүй гэдгийг хотын дарга С.Амарсайхан өнөөдөр мэдээлэл хийх үеэрээ хэллээ.
Сүүлд нийлүүлэгдсэн 60 мянган ширхэг угаарын хий мэдрэгчийг тараах ажил өрнөж байгаа бөгөөд эдгээрийг таарснаар Улаанбаатар хотын 210 мянган айл өрийг хангаж дуусах юм байна.
Угаарын хийнээс урьдчилан сэргийлэх хүрээнд дөрөвдүгээр сарын 1-15-нд яндангаа хөөлөх, засвар үйлчилгээгээ хийх ажлыг холбогдох байгууллагууд айлуудад зохион байгуулах бол намар наймдугаар сарын 15-наас сарын хугацаанд мөн энэ ажлыг хийж, өвөлжилтөд бэлтгэхээр төлөвлөжээ.
Түүнчлэн ирэх аравдугаар сарын 1-нээс нам даралтын зуухаар халаалтаа шийдэж буй нийслэл дэх аж ахуйн нэгж, байгууллагуудыг цахилгаан халаагууртай болох, төвийн шугамд холбох ажлыг зохион байгуулах юм байна. Ийнхүү 3,500 гаруй нам даралтын зуухыг цэгцэлснээр 150-200 мянган тонн түүхий нүүрс түлэхгүй байх нөхцөл бүрдэх бөгөөд Улаанбаатар хотын утаа 80 хүртэл хувиар буурна хэмээн тооцоолжээ.