Манайхаан! Анхаарлаа сулруулах болоогүй шүү…
Дэлхийн хамгийн хүчирхэг гүрэн болон Америк хяналтаа алдчихаад байна. Өдөрт 1000 халдварлагч нэмэгддэг байсан бол одоо хэд хэдэн 1000-аар үхдэг болчихлоо. Тэдний зүгээр хэвлэчихдэг дэлхийн мөнгө нь, өндөр хөгжилтэй зэвсэг техник нь нөлөөлөхгүй байна. Тэнэг мулгуу байж болох сөрөг эрх чөлөөний систем нь бүр ч өвчнийг хөөрөгдөж байна. Тэд амны хаалт оёх оёдлын машин биш буу зэвсэг худалдаж авч байна.
Яаж үхэж байгааг мэдэж байна уу?
Усанд живж үхэж байгаа юм шиг удаан бүтэж таржилж үхэцгээж байна. Уушигны чинь бүх сүв идээ усаар дүүрч тэлж агшиж чадахгүй ойр дотны үр хүүхэд, хань ижил, эцэг, эх чинь тарчилж нүдэд дээр чинь үхэх шалтгаан нь хэнэггүй тэнэг үйлдэл гаргасан та өөрөө байх болно.
Бурхан таныг аврахгүй. Байгаль дэлхий ч бас туслахгүй. Дулааны улирал эхэлчихлээ. Гадаа хаалганы бариулыг чинь ариутгаж байсан хүйтний улирал дууссан шүү гэдгийг анхаарч, анхаарал болгоомжоо сулруулахгүй байхыг хүсье.