Налайх дүүргийн 8 дугаар хорооны иргэн, өрх толгойлсон залуу ээж Б.Одонзаяа ой 4 сартай охин, 4 настай хүү хоёрын хамт айлын хашаанд гэр барьж амьдарч ирсэн ч харамсалтай нь гэр нь шатаж өмссөн хувцаснаас өөр юмгүй үлдсэн харамсалтай явдал саяхан болсон билээ.
Тус ээж болон хоёр бяцхан зүрхэнд итгэлийн гал асааж туслах санаачилгыг “Нэг Налайх” ТББ-ын хамт олон эхлүүлсэн байна.
Сайхан сэтгэлт олон түмний ач тусаар өнөөдөр өмссөн хувцаснаас өөр эд хогшилгүй, 2 хүүхдээ тэврээд үлдсэн залуухан ээж Б.Одонзаяа шинэхэн барьсан хашаандаа өргөө цагаан гэртээ 2 хүүхдийнхээ аз жаргалтай инээд хөөр дунд баяр дүүрэн сууна.
Нэгэн өрх айлын энэ баяр хөөр дээр дүүргийн ард иргэдээ төлөөлөн зочиллоо. Үр хүүхдийн заяа буян гэдэг ямагт түшиж байдаг. Тиймдээ ч өнөөдөр элэг бүтэн, эрүүл мэндээрээ хохироогүй үлдсэн нь хамгийн том аз завшаан юм. Миний дүүд маш олон сайхан сэтгэлт хүмүүс тусламжийн гараа сунгасныг сонсоход сэтгэл сайхан байна. Энэ сайхан сэтгэлт хүмүүсийн итгэлийг дааж, илүү сайхан амьдралын төлөө хичээн зүтгэдэг юм шүү” хэмээгээд газрын асуудлыг шийдвэрлэж байгааг дуулгалаа.
Мөн халдварт өвчний дэгдэлт намжиж цаг тайван болох үед хүүхдүүдийг нь цэцэрлэгт хамруулах, ээжийг нь ажилд зуучлахаар холбогдох байгууллагуудад чиглэл өгнө.
Ямартай ч нэгэн өрх айл сайхан сэтгэлт олон түмний ач тусаар орох оронтой болж байна.
Гэрийн зүүн орон дээр амгалан тайвнаар үнэгчлэн унтаж байгаа бяцхан охин, тоглоомон машинаа бариад баярлан хөөрч суугаа бяцхан хүүгээ харан нүүрэндээ инээмсэглэл тодруулан суугаа залуухан ээжид тусалсан бүх хүнд талархлаа илэрхийлье.