Ерөнхий сайд асан, УИХ-ын гишүүн Ж.Эрдэнэбатыг эрх мэдэл, албан тушаалаа ашиглан, төрсөн дүү Ж.Эрдэнэтөгстэйгээ хамтран эзэмшдэг “Хэрх Илч” компанидаа уул уурхайн лиценз шилжүүлсэн хэргээр АТГ-аас шалгаж буй билээ.
Тэгвэл Ж.Эрдэнэбат нь огт мэдүүлэг өгөхгүй, тэр бүү хэл АТГ-аас дуудсан цагт ч огт ирэхгүй байгаа учир бүрэн эрхийг нь түдгэлзүүлэх хүсэлтийг АТГ прокурорын байгууллагад гаргажээ.